АНУ-д Nike пүүзийг 437.5 мянган ам.доллароор борлуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 24

АНУ-ын “Sotheby's” компаниас зохион байгуулсан дуудлага худалдаагаар 1972 онд үйлдвэрлэгдсэн Nike пүүз 437.5 мянган ам.долларын үнээр борлуулагдаж, дэлхийн шинэ дээд амжилт тогтоосон байна.

“Moon Shoe” загварын пүүзийг Nike компанийг үндэслэн байгуулагчдын нэг, гүйлтийн дасгалжуулагч Билл Бауэрман 1972 оны Мюнхений зуны олимпод оролцох гүйгчдэд зориулан зохион бүтээжээ. Энэ загварын пүүзийг нийт 12 хос үйлдвэрлэж байсан аж.

“Sotheby's” компанийн мэдээлснээр пүүзний анхны үнийг 160 мянган ам.доллароор тогтоожээ. Пүүзийг Майлс Надал гэгч цуглуулагч худалдаж авсан бөгөөд тэрбээр шинэ цуглуулгаа хувийн музейдээ автомашины цуглуулгын хамтаар дэлгэн үзүүлэхээр төлөвлөжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top