Алдарт брэнд Мессигийн найм дахь “Алтан бөмбөг”-ийг мялаажээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 01

 

Домогт хөлбөмбөгч Лионель Месси шилдэг хөлбөмбөгчид олгодог “Алтан бөмбөг” шагналыг найм дахь удаагаа хүртсэнтэй холбогдуулан “Adidas” компани түүнд найман ширхэг алтан бөгж бэлэглэжээ.

Аравдугаар сарын 30-нд Аргентины домогт хөлбөмбөгч “Алтан бөмбөг” шагнал гардан авсан билээ. Энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн тоогоор тэрбээр дээд амжилт тогтоосон. Үүнээс өмнө Месси 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019, 2021 болон 2023 онуудад “Алтан бөмбөг”-ийн эзэн болж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top