Н.Энхбаяр дахиад л хамсаатнаа ашиглаад хаялаа

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 01

Монгол Улсын төрийн бүх өндөр албан тушаалыг хашиж явсан Н.Энхбаярыг Жамухтай зүйрлэмээр санагддаг юм. Жамух эд баялаг, эрх мэдлийн төлөө шүлэнгэтэхдээ урваачин, шарваачин хэн бүхнийг өөртөө нэгтгэн урвагчдын холбоо байгуулж 13 замын их цэргээр Хамаг Монголыг гэнэдүүлэн цохисон билээ. Жамух хэнийг ашиглахаа маш сайн тооцоолдог байсан. Сүүлийн нөхөр Найманы Таян хааныг тулааны үеэр үгээр үхүүлж, холбоотноо орхин явсан түүх "Монголын нууц товчоо"-нд бэлхнээ бичээтэй бий. Хасаг тэрэг шиг эргэлдэн байх их түүх өнөө ч давтагдах аж. 90 жилийн түүхтэй МАН-ыг харлуулах, хагаралдуулах оролдлогыг зүйл бүрээр хийж олон нийтийг үймүүлж байгаа Н.Энхбаярын нам нэртэй холбоонд ямар хүмүүс нийлснийг даяараа мэдэж байгаа.                    Гомдож, өсөрхөгчдийн эрээвэр хураавар нөхөд нам байгуулж тоглохын үлгэрийг үзүүлж, шантаажийн улстөрийг "тунхаглах" санаатай зүтгэж явна.

Гэвч шинэ найзууд нь Н.Энхбаярыг ямар хүн бэ гэдгийг мэддэг гэж найдъя. Тэрбээр олон ч хүнийг "хоньчинд хоол болно, хонхортоо үлд" гэсээр хөсөр түлхдэг зантай. МАХН-ын Түр штаб гэгчийг байгуулаад байхдаа дарга болгоно гэж амлаж, хөөрөгдөн гүйлгэж хүчийг нь ашигласан Б.Туяагаа удалгүй гудманд хаясан. Дараа нь С.Молор-Эрдэнэтэй хэлхэлдсэн ч мөн л ашиглачихаад зайлж одсон. Одоо тэр өөрийнхөө "орших уу, эс орших уу"-г ойлгон үлдэгдэл, гээгдмэл хэдэн нөхдийн хамт тусгай холбоо байгуулахаар ажиллаж байгаа гэсэн. С.Молор-Эрдэнэ Н.Энхбаярын "улс төрийн тогоо"-нд хэдэн сар даргилсныхаа дараа "Асуудалд орсон хэсэг хүмүүсийн бөөгнөрлөөс өөр юу ч олж харж чадсангүй. МАХН-ын Түр штабт ажиллаж, улс төрийн намуудын гишүүдтэй уулзаад өөрсдийгөө улстөрч гэж нэрлэж байсан хүмүүс улстөрийн ямар ч ойлголтгүй байгааг ухаарсан. Зүгээр л өөрсдийнхөө арга барил болох барьдаг, дардаг, нухдаг,            хуйвалддаг, буталдаг, задалдаг үйл ажиллагааг хийж байна" хэмээн үнэн төрхийг нь илчилсэн удаатай. Мөн Н.Энхбаяр "Ард түмний их хуралдай" хийхийн тулд М.Энхсайхантай дөрөө нийлүүлсэн. Тэгвэл өнөөдөр хагацашгүй хань, салшгүй түшиг болоод байсан Ц.Шинэбаярыгаа түлхэж орхив. Харин Ц.Шинэбаяр эр хүний шийр зааж "...Үй олон монголчуудтайгаа хамтран ажиллахаас өөр замгүй гэдгийг ухамсарлаж, улс төрийн шийдвэр" гаргаснаа мэдэгджээ.

Н.Энхбаярт гологдогсдыг араасаа дагуулан хүн төрөлхтний бахархал болсон "Хамуг Монгол"-ыг бүтээнэ гэдгээ ч зарлаж. "Эр хүн туг ч барина, тугал ч хариулна" гэдэг. Түүнийг МАН-ын журмын нөхдийн хамт төрийн алтан соёмбот тугийг барьж, төр түшилцэж явахад нь Н.Энхбаяр тархийг нь угаан урвуулан авч, МАХН-ынхаа дэд даргаар томилоод байсан. Ингээд МАН-ын гишүүд, дэмжигчдийн саналаас хулгайлах "аян дайн"-д гарч явтал ядаж зам зуурын гээгдсэн "яс" таараагүй байтал мөнөөх найз Н.Энхбаяр нь "ертөнцөд хоёр нар байдаггүй шиг миний намд хоёр толгой хэрэггүй" гэсэн хувхай үг хэлээд хөөж орхилоо. Үүний хариуд Ц.Шинэбаяр мэдэгдэл гарган "Хуурамч улстөрд Хамуг Монгол хууртагдахгүй" гэж хэлээд ганцаар улстөр хийхээр болов.

Н.Энхбаяр өөрийнхөө өчүүхэн эрх ашгийн төлөө бусдад сайхан үгийг бэрд шиг амлаж толгойг нь эргүүлдэг атлаа хэргээ бүтээснийхээ дараа бэлгэвч шиг хог дээр хаядаг хүн болохоо дахин дахин харуулсаар байна. Ийм л хүн хамгийн хортой, хөнөөлтэй. Тэр өс хонзондоо хөтлөгдөн тачаадахдаа хэнийг ч бэлгэвчинд боогоод хогийн саванд шидэхэд бэлэн явна. Түүнээс тойрон хүрээлэгчид нь холдсоор байгаа нь Н.Энхбаярын байгуулсан холбоо тун удахгүй сарнин бутрахыг харуулах аж. Хорсол заналдаа хөтлөгдөн юу ч хийхээс сийхгүй болсон Н.Энхбаяр одоо хэнийг ээлжит золиосоо болгохоор зэхэж суугаа бол?

Эх сурвалж: Монголын үнэн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top