Бяцхан миссүүд тодорлоо

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 01

 Зуунмод сумын бяцхан охидын авьяас чадварыг нээх зорилгоор сумын Засаг даргын Тамгцын газар, «Дэлхийн зөн-Монгол» Олон улсын байгууллагын ТОНХХ, Хүүхдийн төлөө хэлтэс хамтран «Бяцхан мисс-2011» наадмыг зохион байгууллаа.

Тус наадамд 5-6 настай 10 гаруй охин оролцож авъяас, чадвараараа өрсөлдсөн юм. Бяцхан   мисс тэмцээн нь 2006 оноос хойш тасарсан байсныг энэ жил сэргээн зохион байгуулсан нь энэ юм. Тэмцээний тэргүүн байрт «Ирээдүй» цогцолбор цэцэрлэгийн О.Амин-Эрдэнэ тэргүүлж, бяцхан миссийн титэм зүүн алтан медалийн эзэн боллоо. Харин удаахь байрт «Дэгдээхэй» цогцолбор цэцэрлэгийн Т.Үүрийнтуяа, «Бүжинхэн» цогцолбор цэцэрлэгийн Б.Аминцэцэг нар шалгарсан байна. Мөн шилдэг бүжигчин охиноор Т.Үүрийнтуяа, шилдэг дуучин охиноор О.Амин-Эрдэнэ, шилдэг уран уншигчаар «Ирээдүй» цогцолбор цэцэрлэгийн Г.Ариунсувд, хамгийн гоё үндэсний хувцастай охиноор «Дэгдээхэй» цогцолбор цэцэрлэгийн Н.Сувд-Эрдэнэ нар шалгарсан байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top