Парк удахгүй Дисней Лэнд шиг болох юм гэнэ лээ хэмээн арваад жил дуулиантсан болохоор нь нүдээр үзье гээд хүүхдийн паркийг зорьсон билээ.
Эхний удаад такси хөлөглөн үүдэнд нь буув. Автомашины зогсоол нь хангалттай олон машин багтахуйц том харагдана. Зогсоолын зохицуулагчаас нь ойр хавьд автобусны буудал байгаа эсэхийг лавлавал, гол хаалганаас баруун зүгт, паркийн хашааны гадна байгаа гэв. Ердөө ганц чиглэлийн автобус зогсдог болов уу гэмээр харагдах уг зогсоолд автобус ирж зогсоод хүн бууж байхыг нь гурвантаа очихдоо нэг ч харсангүйг бодоход паркад зориулагдсан эд биш бололтой. Тэгэхээр хүүхдийн парк маань машинтай хүмүүс ирж үйлчлүүлэхэд илүү тохиромжтой харагдлаа. Гэвч бусад нь тэгээд яах болж байна аа?
Хаалгаар ороход хэн ч надаас мөнгө нэхсэнгүй. Би яагаад ч юм зүгээр яваад орчихов. Паркийн офис руу орж хэдэн асуултад хариулт авахыг хичээлээ. Харамсалтай нь хүн бүр өмнөх ажлаасаа өөрийг мэдэх эрхгүй байдаг бололтой. Паркад хэдэн хүн нэгэн зэрэг үйлчлүүлэх боломжтой талаар хэн ч тодорхой хариулт өгч чадсангүй. Тэд ийм асуултад хариулахаас аль болох зайлсхийж, би баахан хүний хооронд нааш цааш яваад ч тусыг эс олсон билээ. Ингээд миний энэ асуулт хариултгүй үлдэв.
Намайг хаалгаар орох үед нэгэн хүү үргэлжлэлийг эндээс уншина уу
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )