УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өчигдөр болсон. Энэ үеэр гишүүд шатахууны хомсдол үүсч эдийн засагт хүндрэл учирч байгаа нөхцөл байдлыг харгалзан байнгын хороо болон чуулганы хуралдаанд суух санал гаргасан байна. Ингэхдээ зөвхөн дээрх асуудлаар ярилцана гэдгээ Ардчилсан намынхан мэдэгдэв. Харин өөр асуудлуудыг Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцтэл сөхөхгүй гэсэн байр суурь нь хэвээр байгаа аж. Ардчилсан намын бүлгээс шатахууны хомсдол, хязгаарлалтыг бууруулах, энэ байдлаас гарах арга замыг хайж ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгээс нефтийн бүтээгдэхүүн импортлох эрхийг төрийн өмчит компани байгуулж шийдэх санал гаргасан. Тиймээс энэ асуудлыг нэн даруй эцэслэх хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна.
Эх сурвалж: Улс төрийн тойм
Сэтгэгдэл ( 0 )