Гэр хорооллын хэрэглээний уснаас нитрат илэрчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 01

ШУТИС-ийн хүрээлэн буй орчны инженерийн салбарын эрдэмтэд нйислэлийн гэр хорооллын гүний худаг, усан сангуудын усанд судалгаа шинжилгээ хийсэн байна. Шинжилгээний дүнгээс үзэхэд, Нарангийн энгэр, Даландавхартай зэрэгцэн оршдог Дэнжийн мянга, Дамбадаржаа, Зуун айл орчмын ундны уснаас нитрат илэрсэн байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн I, VIII хорооны гүний худаг 34 метрийн гүнтэй. Энэ нь стандартаас бага бөгөөд ойр хавийн газрын гадаргын бохир гүний худгийн усанд нөлөөлсөн байжээ. Түүнчлэн Улаанхуаран, Амгалан, "Нарантуул" зах орчмын айлуудын хэрэглэдэг усны төмөр ион хэвийн хэмжээнээс илүү байгаа нь шинжилгээгээр илэрчээ. Харин Нисэх, Яармаг орчмын гүний худаг, усан сангийн ус хамгийн аюулгүй, хэрэглээний усны стандартыг хангасан болохыг эрдэмтэд тогтоолоо.

Эх сурвалж: Өдрийн шуудан

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top