НАТО зөгийн бал үйлдвэрлэж байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 21

НАТО-гийн Брюссель дэх төв экологийн цэвэр зөгийн бал үйлдвэрлэж эхэлжээ. Тус байгууллагын хэвлэлийн албанаас мэдээлснээр, НАТО-гийн төв байрны нутаг дэвсгэрт гурван бүл зөгийн үүр байрлуулах туршилт 2020 онд эхэлжээ.

Өнгөрсөн онд НАТО-ийн зөгийнүүд 25 кг бал хураасан бол энэ жил ургацын хэмжээ 60 кг-д хүрээд байна. Энэ нь 2021 онд зөгийн бал үйлдвэрлэл буураад буй Бельги улсын хувьд өндөр үзүүлэлт гэнэ.

Брюссель хотын зүүн хойд хэсэгт байрлах НАТО-ийн шинэ төв байр 600 га талбайг эзэлдэг. Төв байр, зогсоол, нисдэг тэрэг буух талбай болон бусад туслах байгууламжуудаас гадна тус байгууллага зөгийн үүр байрлуулах хангалттай талбай гаргажээ.

Энэ жилийн ургацын 350 шил зөгийн балыг арваннэгдүгээр сард болсон НАТО-ийн уламжлалт буяны үзэсгэлэн худалдааны үеэр борлуулжээ. Тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг энэ сарын 15-нд болсон Умард Атлантын зөвлөлийн хурлын үеэр НАТО-гийн гишүүн 30 орны байнгын төлөөлөгч нарт тус бүр нэг шил зөгийн бал бэлэглэжээ. Үлдсэн зөгийн балыг төв байрны хоолны газруудыг ажиллуулдаг компаниуд худалдан авсан байна.

Зөгий экосистемийн тогтвортой байдалд эерэгээр нөлөөлдөг учир НАТО тэдний хамгаалалтад анхаарч, энэ оноос эхлэн зөгийн үржүүлгийн талаар семинар зохион байгуулж эхлэхээр төлөвлөж байна гэж тус байгууллагын хэвлэлийн алба онцолжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
parnaz(155.4.39.118) 2021 оны 12 сарын 26

medee n zuv sain medee zugii g ch hairlaj bgaa humuus humuuniig hairlah n oilgomjtoi yamar teneg Ivanuud bish

0  |  0
B(203.91.115.56) 2021 оны 12 сарын 21

Shaal heregui medee yun sonin yum boloo

0  |  0
Хэ хэ(59.153.84.139) 2021 оны 12 сарын 21

Юун сүртэй юм бэ\n

0  |  0
Top