Толгойтой болгон уул уурхай руу хөл тавих болсон өнөө үед хөрсөн доорхи баялгаа ухаж сэндийчилгүй харин ч түүхэн цогцолборуудыг бүтээн байгуулж олны нүдийг хужирлан тэр хэрээрээ бизнес нь амжилттай яваа эрхэм бол “Женко” Баттулга билээ. Монголд ирсэн гадаад дотоодынхны нүдийг хужирладаг газруудын тоог түүний бий болгосон Цонжин болдогт байрладаг Чингис хааны цогцолбор хөшөө нэгээр нэмсэн. “Женко групп” Төв аймгийн Эрдэнэ суманд аялал жуулчлалын чиглэлээр ихээхэн хэмжээний газар авч байгаа бөгөөд Монголд байтугай дэлхийд гайхагдах Хүннүгийн үеийн иж бүрэн цогцолборыг байгуулахаар болжээ. Үүний хажуугаар өөрийн эзэмшилд байдаг “Баянгол” зочид буудлаа нурааж суурин дээр нь Солонгосын хөрөнгө оруулалтаар 67 давхар зочид буудал барихаар болсон гэнэ. Түүний энэхүү зочид буудлын барилгын ажил 2013 оноос эхлэхээр төлөвлөгдсөн гэнэ шүү. Бүгд бэлэн юм руу хошуурдаг болчихсон өнөө цаг ЗТХБЯ-ын сайдын их ажлын хажуугаар ийнхүү хувийн бизнесийнхээ бүтээн байгуулалтыг өрнүүлээд угийн чансаатай бизнесмен гэдгээ харуулсаар явна.
Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )