Эмгүйгээр даралтаа бууруулах 9 арга

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 05

Даралт ихсэх нь цус харвах, зүрхний шигдээс болох зэрэг зүрх, судасны хамгийн түгээмэл өвчлөлд хүргэх эрсдэлтэй. Даралтыг эмгүйгээр буулгах аргуудыг эмч нар нэрлэжээ.


Спортоор хичээллэ

Суугаа амьдралын хэв маягаа өөрчилж, спорт заал руу явж амждаггүй юмаа гэхэд илүү хөдөлгөөнтэй болоорой. Өдөрт заавал явган алх.

Илүүдэл жингүй болоорой

Жингээ хэвийн хэмжээнд барих нь маш чухал. Та илүүдэл жингээ хасахад даралт дагаад буурдаг.

Кали их хэрэглэж, давсаа багасга

Калийн агууламжтай хоол хүнс болох загас, гадил, авокадо, улаан лооль, бууцай хэрэглээрэй. Энэ нь даралтыг багасгахад тустай.

Даралтаа бууруулахын тулд зарим хүн давсны хэрэглээгээ багасгах хэрэгтэй байдаг. Давсархаг хүнс нь даралт ихэсгэдэг тул давсны хэрэглээгээ аль болох бага байлгах хэрэгтэй юм.

Тамхи, согтууруулах ундааны хэрэглээг хязгаарла

Тамхи татахад сайн зүйл нэг ч байхгүй. Нэг ширхэг тамхи татахад л даралт ихэсдэг. Тамхи нь илүүдэл жин, согтууруулах ундааны хэрэглээ, түргэн хоолонд дурлах зэрэгтэй хавсарвал бүр ч аюултай байдалд хүргэдэг. Тамхи татдаг хүн эргэн тойрны хүмүүсээ ч дам тамхидалтад хүргэж, даралтыг нь ихэсгэж байдаг аж.

Спиртний хувьд бүр ч аюултай.

Шоколад ид

Ялангуяа какаоны агууламжтай хар шоколад нь даралт буулгахад их тустай.

Хоолоо саримсаар амтал

Саримс бол даралт ихсэхтэй тэмцэх хамгийн эрүүл арга юм. 2013 онд хийсэн судалгаагаар саримс нь дээд болон доод даралтыг аль алиныг нь бууруулж байгааг тогтоожээ.

Шанцай хэрэглэ

Даралт тань ихэсдэг бол шанцай хэрэглэх нь даралтыг үр дүнтэй бууруулдаг.

Сайн унтаж амар

Сайн унтаж амрах нь эрүүл мэндэд маш хурдан сайнаар нөлөөлдөг. Эрдэмтэд хоногт 7 цагаас бага хугацаагаар унтдаг хүмүүс 7-8 цаг унтдаг хүмүүсээс илүү даралт ихсэлттэй тулгарч байгааг тогтоожээ. Гэхдээ хэт их унтах нь даралтад муугаар нөлөөлдөг. 9 цагаас илүү унтвал муу.

Бүү бухимд

Бага уурлаж, стрессийн түвшингээ бууруул. Йога, бясалгал зэргийг хий. Тайван байх нь даралт хэлбэлзэхгүй байхад маш тустай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top