Чиа үр нь цусны даралт бууруулахад өндөр үр нөлөөтэй бүтээгдэхүүн гэж ОХУ-ын хоол зүйч Ольга Чунтонова РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Түүний хэлснээр, эрүүл хооллолтыг эрхэмлэдэг хүмүүсийн түгээмэл хэрэглэдэг энэ бүтээгдэхүүн зүрх, судасны тогтолцоонд сайнаар нөлөөлдөг байна.
Чиа үрд агуулагддаг тосны хүчлүүд цусан дахь холестерины хэмжээг бууруулдаг тул атеросклероз буюу судасны хатуурлаас сэргийлдэг аж. Чиа үр нь судасны ханыг цэвэрлэж, зүрх, судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг байна. Энэ үрд магний, калийн их хэмжээгээр агуулагддаг тул цусны даралтыг буруулахад өндөр үр дүнтэй аж. Харин цусны даралт багасдаг хүмүүст чиа үрийг хэрэглэхийг зөвлөдөггүй байна.
Сэтгэгдэл ( 0 )