Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас тэтгэврийн насны 174 мянган иргэн байгаа гэсэн мэдээг хэлж байна. Харин тэтгэвэр авагчдын 181.4 мянга буюу 60 гаруй хувь нь бага хэмжээний тэтгэвэр тогтоолгосон байдаг аж. Тиймээс тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох шаардлагыг Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны Ерөнхийлөгч С.Ганбаатар Засгийн газарт тавьж байна. Түүний хэлж буйгаар тэттэвэр авч байгаа иргэдийн 70 орчим хувьд нь 1995 оноос өмнөх цалинд үндэслэж тэтгэвэр тогтоожээ. Тиймээс тэрбээр тэтгэврийн тогтолцоог Монголын эдийн засагтай ямар ч уялдаагүй байгааг шүүмжилж байгаа аж.
Эх сурвалж: Улс төрийн тойм
Сэтгэгдэл ( 0 )