SPEAK OUT: Цагаан сар тэмдэглэх хүсэлтэй ч санхүү хүндрэлтэй байна

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 10

Сайжруулагч хэмээх Усан бар жилийн цагаан сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 02-нд тохиож байгаа билээ.

Сар шинийн баяр болоход гурван долоо хоногийн хугацаа үлджээ. 

Коронавирусний "Омикрон" хувилбар дотоодод бүртгэгдэж, цар тахлын дөрөв дэх давлагаа эхэлж буй энэ үед сар шинийн баярыг тэмдэглэх тухайд ямар байр суурьтай байгаа тухайд иргэдийн санал, бодлыг сонслоо.

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
 

Иргэдийн дийлэнх нь сар шинийн баярыг гэр бүлийнхээ хүрээнд цомхон тэмдэглэхээр төлөвлөжээ. Гэсэн хэдий ч санхүү, эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгааг илэрхийлж байв.

Харин зарим иргэд цар тахлын шинэ давлагаа эхэлж байгаа учир сар шинийн баярыг цахимаар хийж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэйг хэлж байлаа.

Иргэдийн байр суурь



-Цагаан сар тэмдэглэхэд хэцүү л байна. Нэг талаас өвчин ихтэй байна. Нөгөө талаас тэтгэврийн доод хэмжээг авдаг болохоор хаана ч хүрэхгүй байна. Энэ жил бүх барааны үнэ нэмэгдсэн байна.

Өнгөрсөн жилийн цагаан сараар цагаан идээ гэхэд кг нь 14-15 мянган төгрөгийн үнэтэй байсан. Гэтэл одоо 25-35 мянга болсон байна. Амьдрахад үнэхээр хэцүү байна. Цагаан сар тэмдэглэх санаа байгаа хэдий ч мөнгө байхгүй болохоор яах ч арга алга.



-Сар шинийн баярыг тэмдэглэмээр байна. Гэтэл эдийн засаг хэцүү байна. Тэтгэврийн 350 мянган төгрөг амьдралд хүрэлцэхгүй байна. Ахуйн хэрэглээний гурил, будаа, сар шинийн баяраар хүүхдэд өгөх бэлэг авах гэтэл мөнгө байхгүй байна.


Сануулахад, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сар шинийн баяраар төрийн золголт хийхгүй гэдгийг онцолж, иргэдийг цомхон буюу гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалаад байгаа юм. (Холбоотой мэдээллийг ЭНД дарж унших боломжтой)

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(66.181.190.143) 2022 оны 01 сарын 11

Малнууд мөнгөтэй байсан бол хийнэ ч гэх шиг

0  |  0
O(106.131.29.133) 2022 оны 01 сарын 11

Yuni tsagaan sar!!! Hiihgui

1  |  0
И(66.181.177.154) 2022 оны 01 сарын 11

Толгойноосоо хөл хүртлээ булгаар ороочихсон явж байж мөнгө нь байхгшй юм чинь гээд эвэр хушуулаад л явж байна даа ккк

1  |  0
Зочин (103.14.37.5) 2022 оны 01 сарын 11

Цар тахлын 4-р давалгаа эхэлж байхад боломжийнхоо хэрээр гэр гэртээ л тэмдэглээ ч дээ, засгийн газрын урилгаа л дагавал болоо юм бишүү?!

2  |  0
Top