Казахстанд сураггүй болсон монгол иргэн ЖАГСААЛД оролцсон нь тогтоогдоогүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 01 сарын 11


Казахстан улсад шинэ оны босгон дээр үймээн самуун дэгдэж, нөхцөл байдал хурцдаад байгаа билээ.

Тус улсын нийслэл Нур-Султан болон Алматы хотод нөхцөл байдал хамгийн хүнд байна.

Тэгвэл энэ сарын 4-ний өдөр Алматы хотод оршин суудаг Монгол Улсын иргэн Д гэх эрэгтэй сураггүй алга болсон тухай мэдээлэл Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Элчин сайдын яаманд иржээ.

Яамны зүгээс тус улсын холбогдох байгууллагуудад сураггүй болсон иргэнийг эрэн хайж, мэдээллийг тодруулж өгөх хүсэлт гаргаад байгаа боловч өнөөдрийг хүртэл тодорхой хариу өгөөгүй байгаа аж.

Түүнчлэн дээрх иргэнийг жагсаал, цуглаанд оролцсон гэх мэдээлэл нь тогтоогдоогүй гэх бөгөөд албаныхан нөхцөл байдлыг тодруулахаар ажиллаж байгаа талаар мэдээллээ.

Эмх замбараагүй байдлын улмаас монгол иргэдийн эрүүл мэнд, бие махбодид хохирол учирсан тухай мэдээллийг Нур-Султан дахь ЭСЯ-ны

+77172266773,
+77055840628,
+77051395535,
+77272472535 дугаарын утас болон Консулын газрын 83042222 дугаарын шуурхай утсаар хүлээн авч, зөвлөгөө өгч ажиллаж байгааг сануулъя. 

Казахстан улсад амьдарч буй монгол иргэдийг аль болох олон нийтийг хамарсан аливаа жагсаал цуглаанд оролцохгүй байх, өөрийн болон ойр дотны хүмүүсийн аюулгүй байдалд анхаарч, олон нийтийн газар болгоомжтой зорчихыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.194.150) 2022 оны 01 сарын 12

nurjan bolat janbolot nurlan baizdaa ene jagsalt oroltsod chulu shideel yabjilee.

0  |  0
zochin(103.26.194.150) 2022 оны 01 сарын 12

aubakar een jagaalt oroltsod yabjilee.

0  |  0
Зочин(64.119.16.28) 2022 оны 01 сарын 11

Баривчлагдсан байна гээ биздээ

0  |  0
Зочин(202.126.88.187) 2022 оны 01 сарын 11

Од болох нь дээ. Кккккк

0  |  0
Top