Энэ сарын 4-ний өдөр Казахстаны Алматы хотод оршин суух Монгол Улсын иргэн сураггүй алга болсон тухай өмнө нь бид мэдээлсэн.
Улмаар Нур-Султан дахь Монгол Улсын Элчин сайдын яам болон Консулын газраас тус улсын хуулийн байгууллагад хандаж, иргэний мэдээллийг тодруулах хүсэлт гаргасан байдаг.
Тэгвэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын иргэн 27 настай Д нь дүүргийн цагдаагийн газарт саатуулагдсан байсныг олсон байна.
Тухайн иргэнийг жагсаал цуглаанд оролцсон гэж цагдаагийн газраас саатуулсан гэх боловч иргэн Д нь өөрөө энэ мэдээллийг үгүйсгэж байгаагаа Консулын газрын төлөөлөгчид мэдэгджээ. Албаныхан түүнийг цагдаагийн газраас гаргахаар албан хүсэлт хүргүүлээд байгаа аж.
Дашрамд сануулахад, эмх замбараагүй байдлын улмаас монгол иргэдийн эрүүл мэнд, бие махбодид хохирол учирсан тухай мэдээллийг Нур-Султан дахь ЭСЯ-ны +77172266773, +77055840628, +77051395535, +77272472535 дугаарын утас болон Консулын газрын 83042222 дугаарын шуурхай утсаар хүлээн авч байна.
Сэтгэгдэл ( 2 )
хогийн хасаг монголын эсрэг байдаг хурдан үхээсэй
казак иргдээ татаж авах талаар арга хэмжээ авах хэрэгтэй шүү