Монголын томоохон бизнесменүүдийн нэг “Монгол газар” компаний захирал Ц.Мянганбаяр МУИС-ийг төгсөж байгаа 14 докторын нэг болжээ. Тэрээр өнгөрсөн лхагва гарагт физикийн ухааны доктор цол хамгаалсан аж. Түүний хувьд МУИС-ийн цөмийн физикийн ангийг дүүргэж дараа нь Москвагийн Дубна дахь Олон улсын цөмийн физикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил хийж байгаад 1991 онд эх орондоо ирж байсан юм байна. Харин энэ үед Монгол оронд нэгэнт зах зээл эхэлчихсэн байсан болохоор тэрээр бизнесийг түрүүнд тавьж өнөөдрийн өндөрлөгт хүрээд байгаа билээ. Багаасаа математик физикийн хичээлд дуртай байсан түүний хувьд арван жил болоод их дээд сургуулийнх нь диплом дан онцоор дүүрэн байсан гэдэг. Хүн ам цөөтэй байгалийн баялаг асар ихтэй манай улсад ашигт малтмалын чиглэлээр ажиллаж алтны магнат болж чадсан тэрээр удахгүй физикийн гоц нээлт гаргах ч юм билүү хэн мэдэхэв. Ямартай ч загварын сайхан охидыг урдуураа зүгээр өнгөрөөдөггүй Мянганбаяр шинжлэх ухааны олон нээлтүүдийг хийх эрдэмтэн докторуудын тоог нэгээр нэмлээ.
Д.Сэндэр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )