Зургадугаар сар хүртэлх хүүхдийн мөнгөний хүсэлтийг нэг дор илгээх боломжтой

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 14

Зургадугаар сар хүртэлх хүүхдийн мөнгөний хүсэлтийг нэг дор илгээх боломжтой болжээ.

Тодруулбал, Ирээдүйн өв сангийн тухай хуульд 2021 оны арваннэгдүгээр сард орсон өөрчлөлтийн хүрээнд хууль ёсны асран хамгаалагч хүсвэл сард нэг удаа хүсэлт гаргаж хүүхдийн мөнгөө бэлнээр авах зохицуулалт хийсэн билээ. Харин ерөнхий сайдын зүгээс сар бүр хүсэлт гаргах нь иргэдэд хүндрэл учруулах учир журамд өөрчлөлт оруулах талаар судлахыг албаныханд үүрэг болгосон. Улмаар хүүхдийн мөнгө бэлнээр авах хүсэлтийг хагас жилээр илгээх боломжтой болсон байна. 

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тодруулахад "Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Гааль, Татвар, Санхүүгийн мэдээллийн технологийн төвийн мэргэжилтнүүд судалж, хөгжүүлэлт хийсэн. Иргэд хүүхдийн мөнгө авах хүсэлтээ нэг дор илгээх боломжтой болж байна. Гэхдээ долдугаар сараас 50 мянган төгрөг нь автоматаар төрийн санд хадгалагдах учраас тухайн үед дахин хүсэлт илгээнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Иргэд зургадугаар сар хүртэлх хүүхдийн мөнгөний хүсэлтийг нэг дор гаргаж болно. Харин долдугаар сараас хойших сарыг дахин хүсэлт гаргана" гэсэн юм.

Хүүхдийн мөнгийг бэлнээр авах хүсэлт гаргах зааврыг ЭНД дарж харах боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top