Ингэхэд эрчүүд ухаантай эмэгтэй чүүдэд хэрхэн ханддаг юм бол? Тэд ухаалаг эмэгтэйчүүдийг өөрөө өөрсдийнхөөрөө л хүлээж авдаг. Ухаалаг, дээр нь царайлаг бол эрчүүдийн сонирхлыг татаж чаддаг. Харин ухаалаг хэрнээ гадаад үзэмж тааруу бол бас л асуудал гардаг байна. Мэдээж хэрэг эр хүн болсон хойно эмэгтэй хүний гоо үзэмжийг харах нь дамжиггүй юм. Дашрамд хэлэхэд ямар ч эр хүн нүдээрээ дурладаг нь үнэний ортой гэнэ шүү. Гэхдээ эмэгтэй хүн байгалиас гоо үзэсгэлэнтэй, ухаалаг байдлыг нэгэн зэрэг өвлөж төрсөн бол хувийн амьдрал нь тийм ч амар байдаггүй бололтой. Иймд юуны өмнө нэр томьёоны асуудлын учрыг олох гэж оролдоорой.
Тэгвэл ухаантай эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ? Үүнд: эхний ээлжинд энэ тодорхойлолтыг эрчүүд өөрсдөө өгдөг. Харин эрчүүдийн нэг хэсэг нь тэднийг маш их өргөн сонирхолтой, бүхнийг мэддэг, бас чаддаг, юмыг дүгнэн шинжих ухааныг сайтар эзэмшсэн, биеэ даасан, бодит байдлын сайн муу талыг мэддэг, олон хүнтэй харьцаж чаддаг, албан тушаалд ч гэсэн үргэлжид амжилт гаргадаг нэгэн гэж үздэг бол нөгөө нэг хэсэг нь тэвчээртэй, ямар нэгэн таагүй харьцааны үед буулт хийж өгөхдөө амархан, нөхцөл байдалд дасан зохицож чаддаг, дурын сэдвээр чөлөөтэй ярьдаг, өөрийн эр хүний сайн талыг дээд зэргээр үнэлж чаддаг хэмээн үздэг. Энэ төрлийн эмэгтэйчүүдийг "төмөр хатагтай" хэмээн нэрлэдэг тал бий. Тэднийг хайрлахаасаа илүүтэйгээр хүндлэх нь их байдаг.
Ухаантай байлаа гэдэг чинь муу хэрэг биш шүү дээ. Заримдаа эрчүүд хэт ухаантай бүсгүйчүүдээс айдаг. Тиймээс бүсгүй танд гэж хэлэхэд өөрийн хайртай, таалагдсан залуугаа айлгахгүйн тулд ухаалаг зан чанараа үргэлж биш ч гэлээ цагийг нь олж гаргах нь илүү тохиромжтой байдаг.
Дашрамд нэгэн сонирхолтой зүйлийг дурдахад, Чингисийн үед эмэгтэй хүний "хатан ухаан" төрийн хэрэгт багагүй хувь нэмэр оруулж байсан гэдэг шүү.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )