Хүүхдэдээ уураа хэрхэн зөв илэрхийлэхийг зааж сургаарай

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 02

 

Ер уурлахгүй, бусдын аяыг дагаад байдаг хүүхэд сул дорой, харин хэтэрхий их уурлаад байвал түрэмгий нэгэн болж өсч болзошгүй. Тиймээс энэ хоёр туйлын дундуур хүүхдийг байлгах нь зөв. Үүний тулд уураа зөв илэрхийлэхэд сургаарай.

-Уураа үгээр илэрхийлэх. Уураа цохих, маажих зэрэг үйлээр биш, үгээр илэрхийлж байна гэдгийг хүүхэдтэйгээ тохирч, түүн дээрээ ээж, аав нар баттай зогсоно,

шаардана. Хүүхэд уураа ойлгомжтой чанга дуугаар ярьж илэрхийлж байвал зөв гэсэн үг.

-Асуулт тавьж, уурлах болсон шалтгааныг нь хэлүүлнэ. Эхний үед асуултанд зөвхөн тийм, үгүй гэсэн хувилбараар хариулах боломжтой байх ёстой. Жишээлбэл, "машиныг чинь булааж авсан болохоор чи уурласан уу?", "дэлгүүр лүү дагуулж явахгүй орхисон болохоор уурласан уу?". Тэр аажимдаа өөрөө дэлгэрэнгүй тайлбарладаг болбол зөв юм.

-Тааламжгүй байгаагаа мэдэгдэх. Хүүхдийн уурлаж байгаа нь таалагдахгүй байна гэдгийг ойлгуулах. "За, одоо боль", "Чи тохирсон ёсоороо байхгүй байгаа болохоор миний уур хүрч байна шүү" гэх мэт.

-Санал тавих. Хүүхдээ уурласан үед уураа гаргахад нь туслаж санал тавь.  Юуны түрүүнд аав ээж, гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж тайвшрах аргыг санал болгоорой. Түүнд таалагдахгуй байвал хамгийн их дуртай зүйлээ хийхийг, жишээ нь, хүүхэлдэйн кино үзэх, дуртай номоо унших, эсвэл чанга хашгирах, ахин дахин үсрэх гэх мэт. Энэ нь уурласан үедээ дуугаа хурааж, бухимдал, сэтгэл гутралаа тайлж чадахгүй, ганцаардмал нэгэн байхаас аварна.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top