Даралт ихтэй хүмүүс бүү үнсэлц

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 03

 Үнсэлцэх үед цусны даралт эрс нэмэгддэг болохыг судлаачид батлан гаргажээ. 1.5 минут үргэлжлэх үнсэлтийн үеэр даралт ихсэж цусан дахь дааврын хэмжээ нэмэгддэг байна. Тиймээс зарим эмч нар даралт ихтэй ахимаг насныхныг үнсэлцэхээс татгалз хэмээн зөвлөх болжээ. Харин таргалалт, илүүдэл жинтэй хүмүүс аль болох их үнсэлцэх хэрэгтэй гэнэ. Учир нь хоёр минутын үнсэлтийн үеэр 2-3 калори устдаг байна. Гэхдээ эдгээр үнсэлтүүд бүгд тачаангуй, үнэн сэтгэлийнх байх хэрэгтэй. Ийм үед хүний биед сайн шингэнүүдийн солилцол явагдаж элдэв өвчнийг эсэргүүцэх үйлчилгээ өндөр хэмжээнд хүрдэг. Тиймээс ч өглөө бүр ажилдаа явахдаа эхнэрээ үнсдэг эрчүүд энэ сайхан уламжлалаас татгалздаг нөхрүүдийг бодвол таван жилээр илүү насалдаг юм байна. Ер нь тэгээд үнсэлцэх нь олон талын ач холбогдолтой. Хамгийн энгийндээ л гэхэд үнсэлтийн үед нүүрний 29 булчин оролцдог учир идэвхтэй үнсэлцдэг хүн үрчлээтэхээс айхгүй байх бололтой.

Эх сурвалж: Хүмүүсийн амьдрал                     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top