Улирлын яг энэ үеэр ургамлын харшил ихсэж, хамар битүүрэх зовиур хүмүүсийг шаналгаж эхэлдэг. Харин хамар битүүрэх болгонд дусаагуур хэрэглэх нь хамрын салстыг гэмтээж, үрэлсэлт өвчин үүсгэх аюултай. Тэгвэл эм, дусаалга хэрэглэхгүйгээр, салстаа гэмтээлгүй зөөлөн аргаар хамрын битүүг арилгах арга хэлж өгье. Та битүүрээд байгаа хамартаа дөнгөж шинэхэн шахсан хүрэн манжингийн шүүсийг өдөрт 2-3 удаа 4-5 дуслаар дусаагаарай. Мөн орой унтахдаа орныхоо хажууд таллаж хэрчсэн сонгино, эсвэл жижиглэж хэрчсэн сармис тавьж унтвал таны зовиурыг багасгах болно.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )