Монголын тулгар төр байгуулагдсаны 2220, Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны 100, Ардын хувьсгалын 90 жил зэрэг олон түүхэн ой энэ жил давхцаж байгаа билээ. Ойг угтсан олон арга хэмжээ болж байгаагийн нэг нь ирэх сарын 3,4 нд болох уртын дууны улсын уралдаан юм. Уралдаан хоёр үе шаттай явагдах бөгөөд дуучид зөвхөн морины тухай дуу дуулах гэнэ. Анхдугаар уралдааны тэргүүн байрын эзэн таван сая төгрөг өвөртлөх ажээ. Уртын дууны их өв санг арвижуулан, уртын дуу дуулах уламжлалт дэг жаягийг сэргээн хөгжүүлэх зорилготой уг тэмцээнд нас хүйс, цол гуншин харгалзахгүй оролцож болох юм байна.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )