Испанийн Валенсиад ахмад настнуудын асрамжийн газарт гал гарч, таван хүн амиа алдаж, хамгийн багадаа 11 хүн эмнэлэгт хүргэгджээ.
Галын улмаас гэмтэж, түлэгдсэн гурван хүний биеийн байдал хүнд байгаа талаар Валенсиа хотын Онцгой байдлын газраас мэдээлсэн байна.
Гэмтсэн хүмүүсийн наймынх нь биеийн байдал хөнгөн гэнэ.
Ахмад настны асрамжийн газраас 70 хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )