Таны хэрэглээнд: Угаалгын машины бүх тохиргооны тайлбар

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 02


 Угаалгын машин, тоос сорогч, аяга таваг угаагч гээд бидний өдөр тутмын ажилд үнэнч туслахууд олон бий. Гэвч эзэгтэй бид хааяа тэдний олон янзын тохиргооны учрыг олдоггүй шүү дээ. Тиймээс танд зориулан бид угаалгын машины бүх тохиргооны тайлбрыг бэлтгэлээ. 

Үйлдлийн тохиргоо:

Start-Эхлэх

Finish/End-Дуусгах

Rinse-Угаах Spin-Сэгсрэх

Drain-Усыг зайлуулах /Сэгсрэх/

Child Lock-Бага насны хүүхдийг оролдохоос сэргийлж тохиргоог цоожлох 

Угаах хувцасны ангилал:

Cottons-Жирийн даавуун материалтай хувцсанд

Coloureds-Тод өнгийн хувцсанд

Mixed Fabrics-Холимог материалтай хувцсанд

Delicates/Silk-Торгон болон ноолууран хувцсанд

Wool-Ноосон эдлэлд

Lingerie-Дотуур хувцсанд

  Угаах нөхцөл:

Normal/Main Wash-Хэвийн угаалт

Express/Quick-Бага зэргийн бохирдолтой хувцсыг хурдан угаахад

Extra Rinse-Их бохирдолтой хувцсыг дахин угаахад

Pre-Wash/Soak-Гүн бохирдсон хувцсыг хэвийн угаалтаар угаахаас өмнө толбыг арилгах зорилгоор ашиглана

Sanitize-Хэдэн минутын турш хувцсанд байгаа нян бактерийг халуун усанд устгана. Хэрэв гэр бүлийн хэн нэг гишүүн халдварт өвчтэй бол энэ тохируулгыг ашиглана.

Cool wash-Будаг гарах магадлалтай хувцсыг хүйтэвтэр усанд угаана.

Stain-Толботой хувцсыг угаахад 

Бусад тохиргоо: Spin Max/High/Mid/Normal- Энэ бол сэгсрэлтийн хурдыг заасан тохиргоо юм.

Temperature-Угаах усны температур

Hot-Халуун ус

Warm-Бүлээн ус

Cold-Хүйтэн ус 

Толбоны хэмжээ: Heavy-Гүн бохирдолтой хувцсанд. /Хөлбөмбөгийн хослол гэх мэт/

Medium-Дунд зэргийн бохирдол, толботой хувцсанд

Light-Хөнгөн бохирдолтой хувцсанд 


Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bujin(202.9.45.219) 2019 оны 01 сарын 17

Finish/ end ni haana baidgiin bol

0  |  0
Oyunsuren(103.26.194.120) 2020 оны 06 сарын 29

Ugaalgiin mashini buh tohirgoonii oros tailbariig mongol bolgoj uguuch

1  |  0
Top