УИХ-ын сонгуулийн 16-р тойргоос сонгогдсон, УИХ-ын хамгийн хөгшин төрийн түшээ Д.Дэмбэрэл энгэрээ цоолох гэнэ гэсэн “бор шувуу” ордноор нэг нисэж байна. Ховд аймгийнхан 80 жилийн түүхт ойгоороо УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийг Хөдөлмөрийн баатар цолоор шагнахаар шийдсэнээс уг яриа үүдэлтэй аж. Хэдийгээр Ерөнхийлөгчид энэ хүсэлтээ албан ёсоор буюу бичгээр хүргүүлээгүй ч спикер маань наадмын дараа энгэрээ мялаах нь. Ховд нутгийнхан минь хичээгээрэй гэж илүү үг унагаад ч яахав. Нэгэнт бор шувуу ниссэн юм чинь наадмаас өмнө амжиж Ерөнхийлөгчид бичиг хүргүүлээрэй дээ. Харин эрхэм спикертээ урьдчилаад баяр хүргэе.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )