Сэтгэл тэнэгэр жаргалтай амьдрах тийм ч хэцүү биш. Солонго шиг сайхан мэдрэмжийг зүрх сэтгэлдээ мэдрэхэд алт, мөнгө, алдар нэр ч хэрэггүй. Жаргалтай амьдрах ямар энгийн гээч. Жорыг нь танд танилцуулъя.
-Өөрийн амьдралыг бусдынхтай хэзээ ч битгий зүйрлэ. Тэд бас дотроо юу мөрөөдөж байгааг та мэдэхгүй шүү дээ.
-Аливааг бүү хэтрүүл. Ажил, амралт, зугаа цэнгэл аль алийг нь.
-Хов жив ярих болоод, сонсоход цагаа битгий үр.
-Аль болох их мөрөөд.
-Атаа хорсол гэдэг цаг, энерги үрсэн ажил. Танд хүссэн бүхэн чинь байгаа.
-Өнгөрсөн амьдралаа өнгөрсөн цагт нь үлдээ. Болоод өнгөрсөн явдлыг дахин дахин бодож, хийгээд өнгөрсөн алдааг нь дэргэдэх хүндээ битгий сануул. Өнөөдрийн аз жаргалыг чинь булингартуулахаас цаашгүй.
-Амьдрал үзэн ядалтад зориулахад даанч богинохон. Хорссон сэтгэлдээ хөтлөгдөж явтал нар жаргана. Хэн нэгнийг хэзээ ч битгий үзэн яд.
-Аз жаргалын чинь түлхүүр бусдын биш, ганцхан таны халаасанд бий гэдгийг сана.
-Энэ амьдралыг сургууль гэж бод. Учрал тохиол, даваа гүвээ, баяр жаргал бүхэн өөр өөр хичээлүүд. Та энэ сургуульд сурахаар ирсэн. Гагцхүү насан туршдаа.
-Эргэн тойрон чинь гайхамшигтай сайхан зүйлээр дүүрэн байгааг үзэгтүн, тэдгээрийг талархан магтагтун.
-Таныг баясгаж байгаа зүйл бүхэн өөр олон сайхан зүйлсийг дуудаж байдаг.
-Хүссэн зүйлээ л ярьж, бодож, мэдэрч, түүнийг улам бүр өөртөө хураа.
-Аль болох инээ, хөгжилд.
-Маргаан болгонд дийлэх албагүй. Ялагдаж, заримдаа зөнд нь орхиж сур.
-70-аас дээш, 6-аас доош насныхантай аль болох их цагийг өнгөрүүл.
-Таны тухай бусдын юу гэж бодох нь огт падгүй зүйл.
-Ажил тань чухал ч өвдөөд хэвтэхэд ажил биш, найз нөхөд чинь аминд орно. Тэдэнтэйгээ холбоотой бай.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )