Гийнгоо дуу, уухайн түрлэгтэй наадам хаяанд ирсэн энэ л өдрүүдэд дээрх асуултанд МУ-ын Тод манлай уяач Д.Мөнхбат өөрийнхөө таамаг дэвшүүлэн хариулжээ. Зургаан жилийн дотор уяачдын дээд цолонд хүрч, улс, бүс, Их хурд наадмуудаас 50 гаруй айраг, түрүү хүртсэн энэ эрхэм Тангаагийн хүрэн, Содномцогийн хээр, Цэрэнжигмэдийн хүрэн гээд түрүүлж айрагдчих магадлалтай 20-иод хурдан хүлэг бий хэмээн АХ-ын 90 жилийн ойн баяр наадмын азарганы уралдааныг прогнозолжээ. Хэвлэлд анх удаа нээлттэй яриа өрнүүлж буй Д.Мөнхбат уяач “Симба” группын ах дүүсийн морийг уядаг бөгөөд өнгөрсөн жил Их хурд-5 уралдаанд азарга түрүүлгэж байсан юм. Хурдан моринд хорхойтой хэн бүхний сонирхох энэхүү ярилцлагыг та бүхэн “Тод магнай” сэтгүүлийн шинэхэн дугаараас уншаарай.
Хурдан морь сонирхогчдын гарын авлага болсон тус сэтгүүлийн энэ удаагийн дугаарт нэг азарганы дөрвөн үеийн төлөөр бахтай наадсан ховорхон амжилтын эзэн Дорнойн Сундуй агсан түүний хурдан хүлгэдийн талаарх цоо шинэхэн сонирхолтой нийтлэл нийтлэгджээ. Монгол улсын найм дахь Манлай уяач энэ эрхэм УИХ-ын гишүүн Су. Батболдын аав гэдгийг морь сонирхогчид андахгүй биз ээ.
Түүнчлэн энэ цагийн хурдан хүлгэдийн нэг асан Даатгал хээр азарганы бахдам түүх болон та бидний аялах дуртай “Хос шарга” дуу хэрхэн төрсөн талаар та бүхэн зөвхөн “Тод магнай” сэтгүүлийн шинэхэн дугаараас уншаарай.
Мөн тусгай салонд дэл сүүлээ засуулсан дэгжин хүлгэдийн сонирхолтой фотог та зөвхөн тус сэтгүүлээс л харах боломжтой. Энэ мэт олон сонирхолтой мэдээллийг багтаасан “Тод магнай” сэтгүүлээ та бүхэн “Интер” номын салбар дэлгүүрүүдээр болон сонин борлуулах цэгүүдээс аваарай.
Сэтгэгдэл ( 0 )