"Амгалан" станцын эвдрэлийг засварлаж, халаалт өгч эхэллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 28

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 28-нд "Амгалан" дулааны станцад гэмтэл гарсны улмаас тухайн станцаас халаалт авдаг Баянзүрх дүүргийн айл өрхүүд 22:00 цаг орчмоос эхлэн халаалтгүй болсон талаар мэдээлсэн.

Тэгвэл өнгөрсөн шөнө дулааны цахилгаан станц болон гэмтэл гарсан "Монгол кино үйлдвэр" орчмын дулаан дамжуулах хоолойг инженер, техникийн ажилчид засварлаж, шуурхай ажиллажээ.

Шөнийн 03:50 цагийн үед "Монгол кино үйлдвэр"-ийн орчимд задарсан дулаан дамжуулах хоолойг гагнаж дууссан тул айл өрхүүдэд халаалт өгч эхэлсэн байна.

Үүрээр 06:00 цагийн орчимд Нийслэлийн онцгой комиссоос "Амгалан дулааны станцын эвдрэл гарсан хэсгийг засварласан. Зуухыг дүүргэн, галлаж эхэлсэн. Зогссон зуухыг дахин ачааллуулахын тулд хугацаа ордог. Аль болох шуурхай халаалт өгөхөөр ажиллаж байна. Өнөөдөртөө хоёр зуух галлана. Өглөөнөөс нэг зуух нэмнэ. Гурав дахь зуухыг галлаж байж сүлжээний халуун 120 хэм хүрнэ. Хоёр зуух бага хэмжээгээр ачаалал авч, өглөө 100 гаруй хэмд хүрнэ. "Амгалан" дулааны станцаас гарах халуун 60 хэм байна. 07 цаг гэхэд 100 хэм хүргэх даалгавар ДҮТ-ээс өгсөн" гэх мэдээллийг өгсөн юм. 

Кино үйлдвэрийн салаанд задарсан 200мм-ийн ган хоолой

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БАТХУЯГ(202.9.40.173) 2022 оны 01 сарын 28

Сайн байна

3  |  0
Top