-Чи яагаад даргын ярьж байгаа онигоонд инээхгүй байгаа юм? -Би өнөөдөр халагдах өргөдлөө өгчихсөн юм чинь…

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 02

Ойн ээлжит сонгуулиар туулай цагдаа болжээ. Тэр үнэгэн дээр ирээд:

-Чи энэ үнэтэй үсийг хаанаас авснаа хэл.

-Энэ миний өөрийн арьс.

-Битгий худлаа хэл гээд мөрдөнд хийв. Удалгүй галуу хүзүүгээ унжуулсаар орж ирэв.

-Чи ямар хэргээр орж ирэв?

-Намайг жил болгон халуун орон руу хэний мөнгөөр нисдгээ хэл муу луйварчин гээд хийчихлээ. 

 

Автобусны буудал. Олон хүн. Автобус ирэв. Нэг костюм зангиа болсон эр хүмүүсийг оруулж дуусаад өөрөө орох гэтэл хүзүүг нь хаалга хавччихав. Автобус хөдлөв… нилэн явав..
Нөгөө эр хараал урсгана:
-Пи@д@ на х@й, fuck you… Төдөлгүй жолооч автобусаа зогсоон хаалгаа онгойлгов. Нөгөө эр дотогш орсноо зангиагаа засангаа:
-Уучлаарай, сандрахдаа эвгүй үг хэлчих шиг боллоо хэмээлээ… 

 

Шоронд хоёр хоригдол ярилцаж байна гэнэ.

-Энэ Нямдорж сайдыг би ерөөсөө ойлгохгүй юм.

-Яасан ?

-Намайг зүсэм талх хулгайллаа гээд энд суулгасан. Зүсэм талхаа төлүүлэх юм байх даа гэж айсан чинь өдөрт гурван зүсэм талх, дээр нь бас шар будааны шөл үнэгүй өгөх юм.

Мэдсэн бол 2 зүсэм хулгайлдаг байж.

 

Нэг эр өглөө ажилдаа согтуу бас шалдан ирэв. Ажлынхан нь түүнээс асууж байна:
-Юу болоо вэ, Ваня?
-Би өчигдөр шөнөжингөө шоудаад…
-Тэгээд?
-Тэгсэн нь Ди-Жи “Одоо 3 минут гэрэл унтраана, бүх эрчүүд хувцсаа тайлаарай” гэж байна. Тэгээд гэрэл асахад бүх эрчүүд нүцгэн байж байна.
-За?
-Тэгсэн нь дараа нь бас зарлаж байна аа. Одоо 3 минут гэрэл унтраана, бүх хүүхнүүд хувцсаа тайлаарай гэж.
-Тэгээд?
-Тэгээд гэрэл асахад бүх хүүхнүүд нүцгэн байж байх юм.
-Тэгсэн чинь?
-Тэгсэн нь дараа нь бас зарлаж байна. Одоо 30 минут гэрэл унтраана, бүх эрчүүд ажилдаа ороорой гэж.
-Тэгээд?
-Тэгэхээр нь би ажилдаа орох гээд наашаа хүрээд ирлээ ш дээ….

Max комбинатад амтлагч шалгаруулж байна. Нэг эр үлдэв. Түүний нүдийг боож хэлээ гаргахыг хүсэв. Эр нүдээ боож хэлээ гарган суув. Түүнд нэг зүсэм хиам долоолгов. Эр:
-М..м … ням… ням… Микояны мах комбинатын “Деликас”! Хүмүүс гайхан магтана. Түүнд өөр нэг хиам амтлуулав.
-М..м … ням… ням… Черкисовын махкомбинатын “Особая” байна! Дарга цэрэггүй гайхан шагшрав. Дарга, цехийн дарга хүүхнийг нэг зүсэм хиаман дээр шээчихээд ир хэмээн тушаав. Тэрхүү хиамыг амтлуулав. Эр:
-М..м … ням… ням… М..М … ням… ням…


Компаний захирал онигоо ярина. Нэгээс бусад нь чанга чанга инээнэ. Түүнээс асуув:
-Чи яагаад даргын ярьж байгаа онигоонд инээхгүй байгаа юм?
-Би өнөөдөр халагдах өргөдлөө өгчихсөн юм чинь…

Бяцхан охин гэртээ гүйсээр орж ирэв.
-Яав миний охин юу болов?
-Гадаа хэдэн эрчүүд намайг хүчиндэх гээд…
-Юу???
-Тийм ээ, намайг гадаа тоглож байсан чинь миний дэргэд 3 архи үнэртүүлсэн ах ирээд:
“-За яахав? Жаахныг татах уу гэсэн…”
Подольскийн… Подольскийн… Подольскийн… По-дольскийн… 13 дугаар гудамж 24 дүгээр байр… 48 тоот! 

 

Ардын уран зохиолч Тангадын Галсан шүлгийг нь үл тооход шаралхсан ногоон нүдтэй залуу зохиолч түүнийг даапаалах гэж,

- Паах, та яасан муухай улаан хамартай юм бэ гэжээ.

Галсан найрагч ооч сахлаа имрэнгээ,

-Миний хүү өөрөө ийм хоёр сайхан "оюу”-тай атал өвгөн ахынхаа ганц муу "шүр"-ийг илүү үзэж яах нь вэ. Өөлөөд байвал чи бас ийм шүртэй болвол хоёр оюуг чинь гутаах вий гэсэн гэнэ.

 

Алдарт зохиолч Донровын Намдаг нэг залуу зохиолч нөхрөөсөө "Чи эхнэрээ харддаг уу" гэж асуужээ. Тэгээд тээнэгэлзэхэд нь өөрөө хариулав гэнэ.

- Эхнэрт нь өөр эр дурлахад нөхрүүд уурлаж харддаг нь буруу. Би бол алгаа ташаад баярлана. Хэрэв манай авгайд надаас өөр эр хүн сэтгэл алдрахгүй бол би чинь ерөөсөө хүн тоохгүй, нохой шиншлэхгүй юмтай суусан болж таарнаа даа. Тэгэхээр эхнэртээ хүн дурлавал баярлаж яв гэжээ.                                                      .

Л.Гүндалай гишүүн УИХ-д суудаг хэдэн нөхдөө урьж Хөвсгөл далайгаар аялжээ. Эрчүүд болсон хойно зуун грамм татаа биз, авгай хүүхний талаар хөөрөлдөө биз. Юунаас ч болсон юм бэ, хүүхнүүдийн дотор ухаантай нь цөөхөн гэлцсэн яриа гарчээ.Тэгсэн Л.Гүндалай гишүүн,

- Ухаантай хүүхэн ховор, сайхан хүүхэн элбэг. Гэхдээ би нэг ухаантай бүсгүй мэднэ гэвэл нөгөөдүүл нь хэн бэ, хэн бэ гээ биз. Хариуд нь,

-Миний таньдаг Алтанзагас гэж хүүхэн бий. Хүүдээ Тэнгис гэж нэр өгсөн. Загас усандаа л жаргадаг биз дээ гэж хэлвэл өнөөдүүл нь,

- Зөв, зөв. Гүндалайд Алтанзагас шумбана. Далайгаас тэнгис рүү умбана. Нууц хүү чинь хаана байдаг юм бэ гэжээ.

 


Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top