Туслахуудад дэг хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 03


 Гишүүнээсээ илүү мэдэлтэй туслахууд сүүлийн үед эрс олширлоо. Тойргийнх нь гишүүд уулзахаар ирэхэд сонгогчдыг өмссөн зүүснээр нь ялгаварлан гадуурхдаг, хамарт нь баас түрхчихсэн юм шиг ярвайлттай туслахууд шаргал ордонд цөөнгүй. Өнгөрсөн жил Тлейхан гишүүний туслах  Ш.Айдос төр засгийн удирдлагуудын нэрийн өмнөөс  албан бичиг бичин ТББ байгуулан мөнгө шаналгаж яваад хуулийнханд баригдаж туслах нь гишүүнээсээ илүү олны танил болоод амжсан удаатай.  Уг явдлаас ихэд хаширсан Тлейхан бэрээ туслахаараа ажиллуулах болсон билээ. Тэгвэл энэ удаа УИХ-ын томоотой Дондог хэмээх гишүүн орон тооны бус туслахаасаа болж бас л асуудалд ороод байна. Зүгээр ч нэг асуудал биш гишүүнийхээ нэр хүндийг сэвтээж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх дээрээ тулж дээр дооргүй бужигнуулж явна. Одоо үүний араас хэн гэдэг сэргэлэн нь дэндсэн нөхөр гишүүнээ тэвдүүлж олныг бужигнуулахыг таашгүй.  Дэггүй туслахуудыг дэгэнд оруулах  хэрэгтэй болсон бололтой.

Б.Эрдэнэ.

 Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top