Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 75 хувьд хүрчээ. Шадар сайд М.Энхболдоор ахлуулсан наадмын комиссынхон бямба гарагт баяр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, доторх засвар, автомашины зогсоол шинэчлэх ажлыг энэ сарын 5-ны дотор дуусгахаар ажилж байгааг холбогдох байгууллагынхан танилцуулжээ. Баяр наадмын өдрүүдэд төв цэнгэлдэхийн гурван суурин бие засах газраас гадна 40 ширхэг био жорлонг энэ сарын 5-наас өмнө байрлуулах аж. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд 500 аж ахуй нэгжид, нийтийн хоол хүнсний худалдаа явуулах зөвшөөрөл олгосон бол Хүй долоо худагт хуушуур зарах 150 цэг, явуулын хүнсний худалдаа эрхлэх 100 цэгийн зөвшөөрөл олгожээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )