ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ I Гэдсээрээ турахыг хүссэн хүмүүст өгөх 5 зөвлөгөө

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 08

Гэдэсний хэсгээрээ таргалаад байна уу? Магадгүй та дараах таван алдааг гаргаж байж мэдэх юм.


Сахарнаас татгалз

Бидний идэх дуртай амттанд байдаг сахар нь таны номер нэг дайсан юм. Хиймэл сахар нь хортой учир та хийжүүлсэн ундаа, чихэрлэг уснаас ч татгалзаарай.

Уураг их хэрэглэ

Зарим хүмүүс гэдсээрээ турах гэж байна гээд зөвхөн ногоо идэх нь бий. Гэдсээрээ турахын тулд уураг хангалттай хэрэглэх ёстой.

Үр тариа

Байгалийн үр тариа нь гэдэсний хэсгийн өөхлөлттэй идэвхтэй тэмцдэг. Мөн цатгалан байлгадгаараа онцлогтой юм.

Цай уу

Ялангуяа халуун цай нь бодисын солилцоог сайжруулж, өөхийг хурдан хайлуулдаг.

Согтууруулах ундаанаас татгалз

Дасгал хөдөлгөөн хийгээд ч илүүдэл жингээ хаяж чадахгүй байна уу? Тэгвэл үүний гол шалтгаан нь согтууруулах ундааны хэрэглээ юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top