Турахын тулд хэр их унтах ёстойг эмч зөвлөжээ

Я.Болор | Zindaa.mn
8 цагийн өмнө

Турж байгаа хүн хоногт дор хаяж найман цаг унтах ёстой бөгөөд 23 цагаас эрт орондоо орох ёстой гэж эмч нар зөвлөжээ.

23.00-01.00 цагийн хооронд өөх хайлуулдаг липаза даавар ялгардаг байна. Түүнчлэн жингээ хаяж байгаа үед өглөөний ундаа заавал уух ёстой. Өглөөний ундны илчлэг нь хоногт авах илчлэгийн 35 хувийг эзлэх ёстой аж.

Аливаа баярын дараа хүмүүс жингээ хасахын тулд мацаг барьдаг. Мацаг барихад бодисын солилцоо удааширдаг. Өлсөж эхлэхэд хатуу цаг үе ирж байна гэсэн дохиог бие организм авдаг. Өөрөөр хэлбэл энергиэ хадгалахын тулд энерги зарцуулдаг бодисын солилцоог удаашруулдаг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top