Ард нийтийн санал асуулга явуулна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 04

УИХ дахь МАН, АН-ын бүлгийн гишүүд Сонгуулийн хуулийн тогтолцооны асуудал болон Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар ард нийтийн санал асуулга явуулахаар санал нэгдээд байгаа билээ. УИХ дахь АН-ын бүлгийнхэн санал асуулгыг ирэх намар буюу есдүгээр сарын сүүлийн ням гарагт явуулж, аравдугаар сард нээлтээ хийх намрын чуулганаар хэлэлцэн Сонгуулийн хуулиа батлах боломжтой гэж үзэж байна. Манай улс түүхэндээ нэг удаа 1945 онд Монгол Улсын тусгаар тогтнолын тухай асуудлаар бүх ард түмний санал асуулга явуулж байжээ. Харин 1995 онд батлагдсан Ард нийтийн санал асуулага явуулах тухай хуулийг баталснаас нь хойш нэг ч удаа хэрэглэж байгаагүй юм. Харин ард нийтийн санал асуулга явуулахыг парламентаас гадуурх намууд эсэргүүцэж байгаа аж. МАХН, Монголын эрх чөлөөг эрхэмлэгч нам, Ногоон хөдөлгөөнийхөн ард нийтийн санал асуулга явуулах нь буруу, УИХ-ын гишүүд арчаагаа алдаж, хуулиа баталж чадахгүй болохоороо цаг хожиж, сунжруулж, өөрсөддөө ашигтай сонгуулийн хувилбар гаргаж авах гэсэн оролдлого гэж үзэж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.41.35) 2017 оны 01 сарын 29

Элбэгдорж сайн ажилаж байгаа шилэн даанс хульын олон хуль одооч 2 3хуль оруулаад байгаа анхнаасаал сайн яваж байсан хамтран ажилаж байгаа хүмүүс нь дэмжиж ажилдгүй одо хар Алтанхуяаг байж байгаа тэр алдаагаа өрөөл хүлээх хэрэгтэй шүү ажил хиихэд тун хүнд монгол улсад өөрөө юм хиихгүй мөртлөө хүны санчилсан ажлыг дэмжээд явахгүй дээшээ гарч магд гээд хүн ажил хиилгэх гүй өөрөөч юм хиихгүй тун тааруу хүмүүс олон байна

0  |  0
Top