Улсын хэмжээнд бөөр орлуулах эмчилгээний гемодиализийн аппаратанд 1000 гаруй хүн ордог гэх судалгаа бий. Тэгвэл тэр олон хүний амь нас, эрүүл мэндэд аюул нүүрлээд сар орчмын хугацаа өнгөрөөд байгаа аж. Тодруулбал, гемодиализийн аппаратанд шаардагддаг дусал, эм тариа орон даяар тасраад байгаа гэнэ. Эмчилгээнийхээ хуваарьтай өдөр л аппаратандаа орохгүй бол гүн хордлогод орж, амь насаа алдахыг ч үгүйсгэхгүй айдаст автсан иргэдийн зүгээс манай сонины редакцад хандсан юм. Эрээн дээр гацсан тэрхүү эм тариа хэзээ Монголд буух талаар холбогдох хүнээс нь тодрууллаа. Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас “Гоо-Уул транс” ХХК-д гемодиализийн аппаратны эм, тариурын хэрэгслийг хариуцуулсан байдаг аж. Тус компанийн захирал Г.Мөнхбаяраас энэ талаар тодрууллаа.
-Бөөрний дутагдалд орсон иргэдийн хувьд эм, тариур нь дууссан хүндхэн байдалтай байна. Танай компани тээвэрлэлтийг нь хариуцдаг. Яагаад ийм байдалд хүрчихэв?
-БНХАУ-аас манай улс өдөрт 50 чингэлэг ачаа татаж байгаа. Гэтэл Эрээн дээр өдөртөө 400-500 чингэлэг ачаа ирдэг. Эндээс ачаалал үүсээд эхэлдэг. Хятад талаас бүх зүйл хараат болохоор эм тариур гацчихаад байгаа юм. Гэхдээ бид аль болохоор хурдан авчрах тал дээр анхаарч, холбогдох газрынхантай нь хамтарч, нэн яаралтай хилээр оруулж ирэхээр болсон.
-Нэн яаралтай гэдэг нь хэзээ оруулж ирнэ гэсэн үг вэ?
-Өнөө, маргаашгүй ороод ирэх байх. Хамгийн гол нь Хятадын гаалийн хяналт, шалгалт хийгдэж байгаа. Энэ хяналт өнөөдөртөө /өчигдөр/ дуусчих болов уу. Бид маргаашийг ч хүлээлгүйгээр оруулж ирэх гэж дайрч байгаа гэсэн үг. Ер нь бол ачаа тээвэр хамгийн сүүлийн шатанд орчихсон гэж ойлгож болно. Вагон дээрээ чингэлэг маань байршчихсан байгаа. Гаалийн хяналт дууслаа л бол Монголд маргааш гэхэд ороод ирнэ.
С.ӨЛЗИЙ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Ийм хариуцлагатай ажлыг ганцхан хувийн компанид хариуцуулаад байж болохгүй. Тендер нэрийн дор өөрсдийнхөө компанид өгөө биз. Бөөрний дутагдал орсон өчнөөн олон хүмүүс моодтой ус шахуулаад хордлогод ороод хэвтэж байхад ямар ч хариуцлага байхгүй. Хэд хоногийн нөөцтэй тогтмол явагдаж байх ёстой ажиллагаа биз дээ. Бүхэл бүтэн улс байж арчаагүй. Дамск ярьсан хэдэн балай авгай мөнгө идсэн хэдэн шуналтай нөхдүүд улс орныг удирдаж бхад аргагүй байхдаа.
Хамаг юмаа гаднаас авдаг үхэр монголчууд яана даа яана