“Омикрон”-оор өвчилсний дараа эрүүл мэндээ хэрхэн сэргээх вэ?

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 15

Дархлаа судлаач Ирина Ярцева “Омикрон”-оор өвчилсний дараа эрүүл мэндээ хэрхэн сэргээх талаар дараах зөвлөгөөг өгчээ.

“Омикрон” нь биеийг сульдуулж, ядаргаа үүсгэдэг хордлогын чанартай аж. Иймээс энэ вирусээр өвчлөөд эдгэрсний дараа нэгдүгээрт, бие организмдоо нөхөн сэргэх боломжийг өгөх хэрэгтэй гэнэ. Өвчилснөөс хойших хоёр долоо хоногт биеийн хүчний хүнд ажил хийх хэрэггүй аж.

Иймээс өөрийгөө ажлаар дарахгүй байж, гурван долоо хоногийн дараа ердийн байдлаараа өөртөө ачаалал өгч болох юм байна.

“Омикрон”-оор өвчилсөн хүмүүс мөн их хэмжээний ус ууж, сайн унтаж амрах хэрэгтэй аж. 8-10 цаг унтаж амрах шаардлагатайг дархлаа судлаач Ирина Ярцева хэлж байна.

Омикроны дараа 2-3 долоо хоног ийм дэглэм баримталснаар хэвийн амьдралдаа эргэн орох боломжтой гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top