ОХУ-д сүргийн дархлаа буурчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 15

Хойд хөрш ОХУ-д хоногт ковидын халдвараар өвчилсөн 21833 хүн эмнэлэгт хэвтжээ. Хоногт эмнэлэгт хэвтэж буй хүний тоо өмнө нь 10 мянга гаруй байсан юм.

Тэгвэл хойд хөршид хоногт бүртгэгдсэн халдварын тоо 166 631 байжээ. Өмнөх өдөр нь халдварын тоо 180 456 байсан аж.

ОХУ-д хоногт 704 хүн ковидын улмаас нас баржээ.

Орост сүргийн дархлаа өнгөрсөн долоо хоногт 64.1- 61.9 болж буурсан байна.

Харин хоногт эдгэрэх хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 137 881 хүн эдгэрчээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(139.5.219.134) 2022 оны 02 сарын 15

Orosiin ard tumendee eruul enkhiig husye

0  |  0
Top