Сүүлийн сар гаруй хугацаанд коронавирусний халдвар илрээгүй байсан Өвөр Монголд өчигдөр 5 шинэ тохиолдол бүртгэгджээ.
Өвөр Монголын Манжуурт гарсан халдварын 5 тохиолдол бүгд нэг гэрбүлийн гишүүд бөгөөд оршин суудаг дүүрэг нь COVID-19 халдвар тархах эрсдэл дунд зэрэгт ордог бүс байжээ. Эрүүлийг хамгаалах газраас дүүргийн иргэдэд түүврийн аргаар шинжилгээ хийхэд илэрсэн бөгөөд одоо тэдний хавьтлыг тогтоох ажил шуурхай хийгдэж байна.
Манжуурт нийтийн унааг зогсоож, хөл хорио тогтоон, хотын бүх иргэдийг шинжилгээнд хамруулах болжээ.
Сэтгэгдэл ( 0 )