В.Путин Хиагт хотын 300 жилийн ойг тэмдэглэх зарлиг гаргалаа

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 16

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2027 онд Хиагт хотын 300 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх зарлиг гаргалаа.

Буриадын тэргүүн Алексей Цыденов олон нийтийн сүлжээнд “Нутгийн олон минь. Хиагт хот 300 нас хүрэх гэж байна. Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин энэ ойг 2027 онд тэмдэглэн өнгөрүүлэх зарлиг гаргалаа. Улсын төсвөөс зохих хөрөнгө мөнгийг гаргах боллоо. Ерөнхийлөгчдөө баярлалаа. Ах дүү Монголтой хил залгаа Хиагт бол ОХУ-ын Азид гарах хаалга билээ. Цайны замын худалдааны чухал боомт байсан хот шүү дээ. Баяр хүргэе” гэж бичжээ.

Хиагтыг 1727 онд байгуулжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.185.230) 2022 оны 02 сарын 16

Ойн өмнө Хиагтыг өөрчлөөсэй билээ\n

2  |  0
зочин(103.57.92.26) 2022 оны 02 сарын 16

Оросын Сибирийн хотууд бүгд хоцрогдсон яг социалзимын хэвээр л байх юм даа

0  |  2
Иргэн(192.82.74.10) 2022 оны 02 сарын 16

Хэцүү орхигдсон хөгжилгүй газар даа

0  |  1
Зочин(139.5.216.254) 2022 оны 02 сарын 16

Буриадууд ядаж Өвөрмонголчуудын түвшинд Монголоор ярьж сураасай. 90 хувь нь Монгол хэлээ мартсан гэж бгаа. Удахгүй буриадууд Оросод уусаж алга болно. Халимагчуудаас дор Монголоор ярина

2  |  3
Top