ОХУ-ын Челябинск хотын нэгэн цахим худалдааны газарт монгол зоос зарна гэсэн зар ирсэн байна.
Маш ховор гэгдэх тус зоос нь Өгөдэй хааны зурагтай, 50 төгрөгийн зоос ажээ. Зоосны эзэн зарлалдаа “1992 онд үйлдвэрлэгдсэн энэ зоос одоо дэлхийд бараг байхгүй. Нүүрэн талдаа Чингис хааныг залгамжлагч, агуу шинэчлэгч Өгөдэй хааны зурагтай. Өгөдэй бол нийслэл Хархориныг байгуулж, хүн амын тооллого анх удаа хийсэн хаан. Энэ зоос цуглуулагч нарт зориулагдсан. WWC дугаар нь – KM# 84. Мөнгөн зоос бөгөөд 10 сая рублиэр зарна” гэж танилцуулжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Manai eejid ene zoos bga. Yaj vnelvvleh be
450,000,000 tugrug bolj bn