Эрээний хилийн боомт хаагдсанаас үүдэн улсын хэмжээнд антибиотик, дуслын шингэн зэрэг эм, эмчилгээний хэрэгслийн хомсдолд орж, түүнээс хойш буюу гурван сарын турш эдгээр бүтээгдэхүүн тасалдсан хэвээр байгаа талаар бид сурвалжилга, мэдээллийг хүргэсэн.
Тэгвэл манай улс тасалдсан эм, эмчилгээний хэрэгсэл бүхий 40 тонн ачааг БНХАУ-аас татан авч, эрүүл мэндийг байгууллагуудад хүлээлгэн өгсөн байна.
Тодруулбал, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар болон холбогдох яамд Эрээний консултай хамтран хоёрдугаар сарын 15-ны өдөр БНХАУ-ын хил дээр саатсан Гемодиализийн шүүлтүүр, гуурс, А,Б нунтаг, фистулын зүү бүхий 40 тонн ачааг татан авчээ. Улмаар эм ханган нийлүүлэх байгууллагууд болон шаардлагатай аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газруудад хүлээлгэн өгсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )