Мичиганы их сургуулийн молекул биологичид ковид-19 оноштой өвчтөнүүдийн судсанд бүлэгнэлт санамсаргүй үүсдэг болохыг тогтоожээ. Тэдний цусанд үүссэн эсрэг бие судасны хананы эс рүү андуурч дайрдаг байна.
“Arthritis & Rheumatology” сэтгүүлд мэдээлснээр, ковидын хүндрэлээс үүдэлтэй нас баралтын ихэнх нь коронавирус бие организмын эсэд нэвтэрсэнтэй бус харин халдвараас үүдэлтэй үрэвсэлтэй холбоотой гэнэ. Үүний улмаас зарим тохиолдолд дархлааны эсүүд бие организмын бусад эс рүү андуурч дайрч эхэлдэг байна. Улмаар цусны бүлэгнэлт үүсэх, зүрхний булчин болон бусад чухал эрхтнүүд гэмтдэг гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрчээ.