Хаврын чуулган наадмын урьд өдөр өндөрлөнө

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 04

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл баасан гарагт хуралдаж, чуулганы үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бүрдсэн тул ирэх долоо хоногг намын бүлэг, ажлын хэсэг, байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалал, хуваарийг хэлэлцэж шийдлээ. Зөвлөлийн хуралдааны шийдвэр, УИХ дахь намуудын бүлгийн дарга нарын саналыг үндэслэн Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Улсын Их Хурлын 2011 оны хаврын ээлжит чуулганы хугацааг сунгах захирамж гаргалаа. УИХ-ын сонгуулийн тухай хуультай холбогдсон саналын зөрүүтэй байсан зарим асуудлаар намын бүлгүүд байр суурь нэгдсэн тул ямар нэг байдлаар завсарлага авахгүйгээр чуулганы үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж, байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаа шийдвэрлэж 2011 оны долдугаар сарын 10-ны өдөр гэхэд хаврын чуулганыг завсарлуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэрийн дагуу өнөөдөр намын бүлгүүд, 5, 8-ны өдрүүдэд Байнгын хороод, 6, 7, 9-ний өдрүүдэд чуулганы нэгдсэн хуралдаан хуралдахаар болжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top