БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Өчигдөр буюу хоёрдугаар сарын 21-ний Даваа гарагт эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 59 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Үүнээс Өвөр Монголд 20, Цзянсуд 12, Ляонинд 6, Сычуань, Юньнаньд тус бүр 5, Бээжин, Хубэйд тус бүр 4, Гуандунд 3 халдвар илэрчээ.
Мөн өдөр гадаадаас ирсэн 79 хүний хариу эерэг гарсан байна. Нас баралт бүртгэгдээгүй.
Сэтгэгдэл ( 0 )