УИХ дахь хоёр намын бүлэг Сонгуулийн тогтолцоогоор байр сууриа эцэслэн нэгтгэж чадалгүй өдийг хүрсэн. Гэхдээ хоёр намын зөвшилцлийн ажлын хэсгээс сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах санал гараад байгаа билээ. Ажлын хэсгийн төвшинд ирэх есдүгээр сарын 25-нд санал асуулга явуулах санал гарсан бөгөөд өнөөдөр энэ тухай тогтоолын төслөө УИХ-ын даргад өргөн барих юм байна. Мөн ард нийтийн санал асуулгаар ямар асуулт асуух эсэхийг УИХ эцэслэн батлах юм. Гэхдээ ирэх есдүгээр сард явуулах ард нийтийн санал асуулгаар зөвхөн УИХ-ын сонгуулийн хууль, тогтолцоотой холбоотой асуудлаас гадна Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар ч иргэдийн байр суурийг авах юм байна. Нөгөөтэйгүүр, ард нийтийн санал асуулга явуулахдаа сонгуулийн автомат машиныг анх удаа туршиж үзэхээр төлөвлөсөн бололтой. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн хуулийн ажлын хэсэг 2012 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт, тооллогыг автомат машинаар явуулах зарчмын зөрүүтэй санал гаргаж, Байнгын хороо, УИХ дэмжээд буй. Тиймээс ээлжит сонгууль явуулах автомат машиныг ирэх есдүгээр сарын 25-нд явуулах ард нийтийн санал асуулгаар туршиж үзэх нь.
Эх сурвалж: Үндэсний шуудан
Сэтгэгдэл ( 0 )