COVID-19: Хятадад 90, Өвөр Монголд 47 тохиолдол илэрлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 23

БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 22-ны мягмар гарагт эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 90 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Үүнээс Өвөр Монголд 47, Бээжинд 10, Ляонинд 9, Гуандунд 7, Сычуаньд 6, Хубэйд 5, Цзянсу, Юньнаньд тус бүр 2, Хэйлунцзян, Шаньдунд тус бүр 1 халдвар илэрчээ.

Шинэ голомт болоод байгаа Хөх хотод шинэ шинжмилгээний бааз ашиглалтад орсон бөгөөд 6 лабораториос бүрдэж, нийт 130 гаруй ажилтантай, 3 ээлжээр 24 цагаар ажиллаж, өдөрт 1 сая хүнд шинжилгээ хийх хүчин чадалтай гэнэ.

Мөн өдөр гадаадаас ирсэн 115 хүний хариу эерэг гарсан байна. Нас баралт бүртгэгдээгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top