Овор ихтэй ачааг задгай вагоноор ачих саналыг БНХАУ-ын талд хүргүүлжээ

2022 оны 02 сарын 25

 

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсгийнхэн өчигдөр /2022.02.24/ цахимаар хуралдлаа. Замын-Үүдийн хилээр өдөрт 60-70 чингэлэг тээвэр, 10-20 тээврийн хэрэгсэл орж ирж байгаа талаар ЗТХЯ-ны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ мэдээллээ.

Бүтээн байгуулалтын улирал эхэлж буйтай холбоотой барилгын материал багагүй хэмжээгээр орж ирж байгаа ч чингэлэг тээвэрт багтахгүй, овор хэмжээтэй материал, тоног төхөөрөмж, төмөр хийц бүтээц хилээр нэвтэрч чадахгүй байгааг Барилга, хот байгуулалтын яамны Барилгын материал үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг хэллээ. Овор ихтэй ачааг задгай вагоноор ачих саналыг БНХАУ-ын талд хүргүүлжээ.


Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ачаа тээврийн нийлүүлэлтийг тасалдалгүй зохион байгуулахад анхаарч, үнийн тогтвортой байдлыг хангах, ялангуяа барилгын материалын үнийн өсөлтийг барих тал дээр анхаарч ажиллахыг холбогдох гишүүдэд үүрэг болголоо гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top