Өвөр Монголын Эрүүлийг хамгаалах газраас цар тахлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн хэд хоногт Хятадад халдвар хамгийн их бүртгэгдэж байгаа газар нь Өвөр Монгол болсон.
Энэ сар гарсаар халдвар анх Манжуурт гарч байсан бол одоо Хөх хот Хятад дахь халдварын хамгийн том голомт болоод байна.
Өчигдөр буюу хоёрдугаар сарын 24-ний пүрэв гарагт Хөх хотод 22 дотоодын халдвар бүртгэгджээ.
Халдварын шинэ давлагаа энэ сард эхэлснээс хойш нийт 277 тохиолдол бүртгэгджээ.
Таван хүний биеийн байдал хүнд, хоёр хүн маш хүнд байна.
Орон нутгийн захиргаанаас хавьтагч 10050 хүнийг тусгаарласан.
Өнөөдөр 07.00 цагаас бүх нийтийн шинжилгээний 7-р шат эхэллээ.
Сэтгэгдэл ( 0 )