Украины телевизийн хөтлөгч, “Орел и решка” нэвтрүүлгээр нь бидний сайн мэдэх Регина Тодоренко дайнд нэрвэгдсэн украин эмэгтэйчүүд, хүүхдүүдэд тусламжийн гараа сунгахыг уриаллаа.
Оросын дуучны эхнэр болсон Регина эх оронд нь болж байгаа үйл явдалд сэтгэл зүрх нь эмтэрч байгааг хэлжээ. Тэрбээр “Украин эмэгтэйчүүд амаржихад огт тохиромжгүй газар амаржиж, хүүхдүүдээ тэнд асрахаас өөр аргагүй болж байна. Одоо ихэнх хүүхдийн цэцэрлэгүүд Мартын 8-нд зориулсан өдөрлөг зохион байгуулж байна. Хүүхэд бүр ээждээ цэцэг зурж бэлэглэж, шүлэг уншиж өгөхөөр яаран гүйж байна. Харин Украинд ээжүүд метронд амаржиж, хүүхдүүдийнхээ амийг аврахаар тэмцэж, дөнгөж төрсөн хүүхдээ бүүвэйн дуунд биш буун дуу, бөмбөг дэлбэрэх дуунд бүүвэйлж байна” гэв.
Регина эмнэлгүүдэд донорын цус хэрэгтэй байгааг хэлээд байгаа бүхий л боломжоороо хүүхдүүдэд туслахыг уриаллаа.
Сэтгэгдэл ( 0 )