"Эрдэнэт үйлдвэр"-ийн харьяа 52 айлын орон сууцыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хувьчлахаар болжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 02

 

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 02-нд болж өндөрлөлөө. Уг хуралдаанаар төрийн өмчит “Эрдэнэт үйлдвэр”-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 52 айлын орон сууцыг одооо амьдарч байгаа албан хаагчдад үнэ төлбөргүй хувьчлахаар болжээ. 

Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 онд Орхон аймагт хийсэн албан томилолтын үеэр орон нутгийн удирдлага, иргэдээс гаргасан хүсэлтийн дагуу “Эрдэнэт” үйлдвэрт бүртгэлтэй 375 айлын орон сууцыг ажилтнуудад нь үе шаттай хувьчлах ажлыг зохион байгуулсан.

Энэхүү ажлын хүрээнд алба хаагчдад ийнхүү одоо амьдарч буй орон сууцыг нь үнэ төлбөргүй хувьчлахаар болжээ. 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top